Хамт олон


Эрхэм зорилго

Үнэнийг хүргэх замаар харилцагчдынхаа үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

 

Үнэт зүйлс 

- Ёс зүй

- Мэргэжлийн ур чадвар

- Багийн ажиллагаа

- Инноваци

 

 

 

Бидний тухай 

Манай компани нь “НИММ аудит” ХХК, “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-д ажиллаж байсан аудит, нягтлан бодох бүртгэл, татвар болон хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 10 гаруй жил ажилласан мэргэшсэн боловсон хүчин бүхий багийг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

Гүйцэтгэх захирал Б. Бямба нь НИММ Аудит ХХК-д туслах аудитор, аудитор, ахлах аудитороор, Кэй Пи Эм Жи Аудит ХХК-д ахлах менежерээр тус тус ажиллаж байсан, нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 30 орчим жил ажилласан дадлага туршлагатай.

Аудитын менежер Э.Мөнхтогтох нь НИММ Аудит ХХК-д туслах аудитор, аудитор, ахлах аудитороор, Кэй Пи Эм Жи Аудит ХХК-д ахлах менежерээр тус тус ажиллаж байсан бөгөөд нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай.