ГРОУТ ФИНАНС АУДИТ ХХК АУДИТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ СУНГУУЛЛАА

 

Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 271 тоот тушаалаар Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, аудитын үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш 3 жил өнгөрлөө.

Өнгөрсөн хугацаанд тус компани Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 тоот тогтоолоор даатгалын байгууллагад аудит хийх эрхийг, 2015 оны 117, 119 тоот тогтоолоор үнэт цаасны үйл ажиллагаа эрхлэгчдэд аудит болон үнэлгээний үйлчилгээ үзүүлэх эрхийг тус тус авсан.

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөх шинэчлэн батлагдсан Аудитын хуулийн дагуу ТОМ аж ахуйн нэгжид аудитын хийх нөхцөл шаардлагыг хангасан аудитын компани болж өргөжлөө.

Хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажилласан тул Сангийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 384 тоот тушаалаар Гроут финанс Аудит ХХК-ийн аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай сунгасан байна.