Мэдээ

Улсын Их Хурлаар “Зөрчлийн тухай хууль”-г хэлэлцэж батлаад 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна. Уг хуульд зааснаар “Санхүүгийн тайландаа аудит заавал хийлгэхээр хуульд заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, эсхүл хуульд заасан хугацааны дотор хийлгээгүй бол хувь хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байна.

Санхүүгийн тайландаа аудит заавал хийлгэх этгээдийн тухай мэдээллийг манай мэдээллийн хэсэг дэх “АУДИТЫН ЧАНАР СОНГОЛТЫН ХУГАЦААНААС ХАМААРАЛТАЙ” гэсэн гарчигтай нийтэлээс үзнэ үү.