АУДИТЫН ЧАНАР СОНГОЛТЫН ХУГАЦААНААС ХАМААРАЛТАЙ

Нэгэнт хөрөнгөө үрэн байж аудит хийлгэж байгаа нөхцөлд чанартай сайн хийлгэхийн тулд аудитын байгууллагаа аль болох эрт сонгож, аудитаа эхлүүлэх нь ажлын чанарт сайнаар нөлөөлнө.

2015 оны 6 дугаар сард УИХ-аар  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуулийн анхаарах заалтууд:

4.1. Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө:

4.1.1. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;

4.1.2. Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;

4.1.3. Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт.

4.2. Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг хуульд нийцүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож, нийтэд мэдээлнэ. Энэ ангилалд доор дурдсан аж ахуйн нэгж, байгууллагыг заавал хамруулна:

4.2.1. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани;

4.2.2. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани;

4.2.3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.10.5, 15.10.6 болон 15.10.13-т заасан чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага;

4.2.4. Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;

4.2.5. Эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага;

4.2.6. Улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага;

4.2.7. Арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага.

4.3. Энэ хуулийн 4.1.2-т заасан стандартыг Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангах аж ахуйн нэгж, байгууллага мөрдөнө.

4.4. Энэ хуулийн 4.1.3-т заасан стандартыг Төсвийн тухай хуулийн 4.1.34-т заасан байгууллага мөрдөнө.

Хуульд “4.2.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг хуульд нийцүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож, нийтэд мэдээлнэ” заасны дагуу Сангийн сайдын 2016 оны 41 тоот тушаалаар “Аж ахуйн нэгж байгууллагын ангилал шалгуур үзүүлэлтийг тогтоох журам”-г баталсан ба уг журамд зааснаар аж нэгж байгууллагыг нийт хөрөнгийн хэмжэ болон борлуулалтын хэмжээнээс хамааруулан “ТОМ”, “ЖИЖИГ ДУНД” гэж ангиласан.

Аж ахуйн нэгж байгууллага нь:

Нийт хөрөнгийн хэмжээ 0,5 тэрбум төгрөгөөс дээш

Борлуулалтын хэмжээ 1,5 тэрбум төгрөгөөс дээш бол ТОМ аж ахуйн нэгжид орох ба

Дээрхээс бусад нь “ЖИЖИГ ДУНД” аж ахуйн нэгжид хамаарна.

Мөн нягтлан бодох бүртгэлийн хуулиас гадна 2016 оны 6 дугаар сард Аудитын тухай хууль шинэчлэн батлагдсан. Уг хуулийн

10 дугаар зүйл.Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх

10.1. Дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ:

10.1.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага;

10.1.2. Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага;

10.1.3. Өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

10.1.4. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;

10.1.5. Иргэний хуулийн 36.2-т заасан сан;

10.1.6. Хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага.

Тиймээс Нягтлан бодох бүртгэлийн 4.1.1-т заасан аж ахуйн нэгжүүд болон нийт хөрөнгийн хэмжээ 0,5 тэрбум төгрөгөөс дээш, борлуулалтын хэмжээ 1,4 тэрбум төгрөгөөр дээш аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэсэн байх ёстой.

Аудит хийлгэж дууссан байх хугацааг хуульд заасан тул том аж ахуйн нэгжүүд нь аудитаа аль болох эрт сонгож хийлгэвэл аудитын чанарт сайнаар нөлөөлөх болно.