Мэдээлэл

Гроут финанс аудит ХХК нь Сангийн яам, Татварын ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран харилцагч байгууллагынхаа нягтлан бодогч нарт “Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт, татвар, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартад орсон өөрчлөлтүүд, шинээр батлагдан 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх СТОУС 15 “Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлого”,  2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх СТОУС 16 “Түрээс”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг харилцагчдаа хүргэлээ. 

Мөн татвар, нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтүүд болон хяналт, шалгалтын үйл ажиллагаагаар илэрч буй зөрчлүүд, анхаарах асуудлуудын хүрээнд сургалт хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг хамтран зохион байгуулсан болон  сургалтанд идэвхтэй оролцсон байгууллага хамт олонд талархаж буйгаа илэрхийлэе.