Үндэсний аудитын газар болон ММНБИ хамтран аудитын хуулийн этгээдийн удирдлагуудтай санал солилцох уулзалт семинарыг зохион байгууллаа. Уулзалтад ҮАГ, ММНБИ-ийн удирдлагууд, 95 аудитын компанийн захирлууд оролцсон бөгөөд энэ оны 5 сард батлагдсан төрийн аудитын тухай хуулийн шинэчлэл, төрийн аудитын байгууллагын бодлого чиглэл, санхүүгийн тайланд аудит хийх журмын төсөл, аудитын дээд байгууллагын олон улсын стандартад орсон өөрчлөлтүүд, аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудит, нягтлан бодох бүртгэл аудитын асуудал хариуцсан төрийн байгууллага болон мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааны талаар танилцуулж, аудитын чанарыг сайжруулахад анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ. Энэ үеэр ҮАГ-ын гэрээгээр гүйцэтгэсэн ажлаараа манлайлсан “Грант Торнтон Аудит” ХХК, ”Конфиденсе Аудит” ХХК, “Гроут финанс аудит” ХХК-дад Монгол улсын Ерөнхий аудиторын нэрэмжит өргөмжлөл гардуулж, баяр хүргэсэн юм.