Байгууллагадаа аудитын үйлчилгээ сонгохоосоо өмнө удирдлагууд юуг чухалчилж үзэх вэ? Итгэж болох газар мөн үү?, гэрээт ажлаа цагтаа хийж дуусгаж чадах уу? зэрэг нь чухал байхаас гадна мөн тухайн аудитын байгууллага таны бизнес болон салбарын талаар хэр сайн ойлголттой байх эсэх нь мөн чухал юм. Аудитын үйлчилгээ нь зөвхөн нэг талын л ажил биш бөгөөд сайн үйлчилгээ авахын тулд байгууллагын удирдлагын зүгээс анхаарал сайн хандуулан хамтарч ажиллах хэрэгтэй байдаг. Аудитор нь тухайн байгууллагын санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх учраас аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллагаа сонгохдоо багагүй анхаарал хандуулах, туршлагыг нь харгалзан сонгох хэрэгтэй.
Зөв аудитын компани сонгохын тулд ямар хүчин зүйлүүдийг анхаарах талаар мэдээлэл бэлтгэлээ.
Үйлчилгээний хөлс
Үйлчилгээний хөлс бол мэдээж хамгийн чухал хүчин зүйл юм. Тухайн байгууллагын хэмжээ нь том байх тусмаа аудитын ажлын цар хүрээнд нөлөөлөх учраас хэмжээ нь үнэд нөлөөлнө. Мөн түүнчлэн гүйлгээний хэмжээ, дотоод хяналт, шалгалтын байдал, менежментийн систем зэрэг нөлөөлдөг.
Салбар дахь нэр хүнд
Аудитын үйлчилгээ үзүүлэгч байгууллагынхаа давуу болон сул талын талаар сайн мэдээлэлтэй болох тусмаа тэдний салбар дахь нэр хүндийг нь мэдэх боломжтой.
Сайн харилцаа
Санхүүгийн тайландаа сайн аудит хийлгүүлэхийн тулд аудитор болон байгууллагын удирдлагын хооронд сайн харилцаа байх хэрэгтэй. Энэ нь аудиторуудын хувьд хугацаандаа дуусгаж чадах эсэхэд нөлөөлөх учраас байгууллагын удирдлагуудын зүгээс санхүү бүртгэлтэй холбоотой бүхий л нотлох баримт, мэдээллүүдийг цаг хугацаанд нь гаргаж өгөх ёстой.
Ажлын туршлага
Аудитын үйлчилгээ эрхэлдэг байгууллагатай уулзалт хийснээр танай салбарт өмнө нь ажиллаж байсан туршлагатай эсэх талаар мэдэх боломжтой. Түүнчлэн мэргэжлийн холбогдох эрх, гэрчилгээ, ажилтнуудын зэрэг, туршлага зэргийг нь нягталж үзэх хэрэгтэй.
Технологи ашиглалт
Аудитын байгууллага нь технологи болон дата мэдээнд дүн шинжилгээ хийхдээ ямар програм хангамж хэрэглэдгийг нь олж мэдэх хэрэгтэй.
Чанарын үнэлгээний процедур
Аудитын мэргэжлийн үйлчилгээний чанар нь олон улсын стандартыг даган мөрдөж буйг илэрхийлэх ёстой.
Яагаад Гроут Финанс Аудитыг сонгох вэ?
Гроут финанс аудитын ажилтнууд нь салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай, бизнесээ илүү амжилттай явуулахад тулгарч болох эрсдлийг илрүүлэн удирдлагад хэрэгтэй мэдээллийг өгч ажилладаг. Бид нягтлан бодох бүртгэл, аудит, баталгаажуулалт, татвар, бизнесийн зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр олон улсын жишигт нийцсэн, чанартай үйлчилгээ үзүүлж байна.
Танд ямар нэг асуулт байвал бидэнтэй холбоо бариарай.