Байгууллагын дахь менежментийн 3 үе шат; 1) Дээд шатны, 2) Дунд шатны, 3) Анхан шатны гэж хуваагдана. Дээд буюу топ шатны менежерүүд байгууллагын зорилгыг тодорхойлдог, дунд шатны менежерүүд нь тухайн зорилгыг хэрхэн үр дүнтэй гүйцэтгэхийг хариуцдаг бол доод шатны менежерүүд нь гүйцэтгэлийн нэгж дээр хийгдэх ажлуудыг хариуцдаг.

Дээд шатны менежерүүд нь зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө боловсруулж байгууллагыг бүхэлд нь удирдан чиглүүлдэг.

Дунд шатны менежерүүд дээд шатны менежерүүдийн тодорхойлсон зорилгод хүрэхийн тулд хийх ёстой ажлуудыг тодоройлж, хариуцдаг.

Анхан шатны менежерүүд хийх ёстой өдөр тутмын ажлуудыг гардан гүйцэтгэгчид юм. Байгууллагын хувьд гол ажилтай нүүр тулдаг цэргээр бол явган цэрэг гэж хэлж болно.

Менежерийн хийх ажил нь ерөнхийдөө адил боловч менежерүүдийн ур чадвар, давуу тал, туршлага, ур ухаанаас шалтгаалан тэдний үүрэг оролцоо нь өөр өөр юм.

Ингээд байгууллагын менежментийн 3 шат нь тус бүр өөр өөр хийх ажил, үүрэг, хариуцлагатай хэдий ч бүгд зорилгодоо хүрэхийн тулд байна гэдэг нь ойлгомжтой.

Дээд шатны менежмент

Дээд шатны удирдлагад ихэвчлэн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Санхүү хариуцсан захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Мэдээллийн технологи хариуцсан захирал зэрэг орно.

  • Дээд шатны менежерүүд байгууллагад бүхэлд нь нөлөө үзүүлэх шийдвэрүүд гаргадаг.
  • Өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэхгүй ба харин зорилгоо тодорхойлон түүнд хүргэхийн тулд байгууллагыг чиглүүлэх үүрэгтэй.

Гүйцэтгэлийг хариуцах бөгөөд алсыг харах болон шийдвэр гаргах зэрэг үндсэн чадваруудыг шаарддаг.

Дунд шатны менежер

Дээд шатны менежерийн доод талын менежерүүд. Ерөнхий менежер, үйлдвэрийн менежер, бүсийн менежер зэрэг орно.

  • Дээд шатны менежерээс тодорхойлсон зорилгыг амжилттай гүйцэтгэх ажлыг хариуцдаг.
  • Дунд шатны менежерүүд доод шатны менежерүүдийг бизнесийн зорилгодоо хүргэхийн тулд тэдэнд туслах, мотивац өгөх, хянах зэрэг үүрэгтэй.
  • Түүнчлэн дээд шатны удирдлагад feed back өгөх болон зөвлөгөө өгч байх үрэгтэй. Учир нь дунд шатны менежерүүд нь байгууллагын өдөр тутмын ажилтай их хутгалддаг учир байгууллгын ашигт ажиллагаанд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийг хэрхэн сайжруулах талаар сайн мэдээлэл дээд шатны удирдлагуудад өгдөг.

Дунд шатны менежерүүдэд хүн хоорондын харилцааны чадвар их шаардагддаг.

Анхан шатны менежер

Доод буюу анхан шатны менежерүүд нь ихэвчлэн албаны ахлах, оффис менежер, багийн ахлагч г.м.

  • Анхан шатны менежерүүд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй болон үйлчилгээ санал болгож буй ажилтнуудыг өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах үүрэгтэй.
  • Анхан шатны менежерүүд байгууллага дахь ажлын нэгж бүрт байх бөгөөд байгууллагын зорилгыг тодорхойлохгүй боловч тэд байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэдгээр нь өдөр тутмын ажлыг гардан хийдэг ажилтнуудтай байнга харилцдаг тул хэрэв тааруухан, манлайлал үзүүлж чадахгүй бол ажилтнуудын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх, зохих мотивацыг өгч чадахгүй, улмаар ажилтнуудаа алдах эрсдэлтэй.

Анхан шатны менежерүүдэд ахлаж буй ажилдаа хангалттай мэдлэг, туршлагыг шаарддаг.