Бидний тухай

КОМПАНИЙН ТҮҮХ

“Гроут финанс аудит” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулж, Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 271 тоот тушаалаар Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсанаар компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол Улсад 1993 онд “Аудитын тухай” хууль батлагдсанаар аудитын үйл ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй бөгөөд 1999 онд байгуулагдсан манай улсын анхдагч аудитын компаниудын нэг болох “НИММ Аудит” ХХК, дэлхийн 4-н том аудитын компаниудын нэг болох Кэй Пи Эм Жи Аудит ХХК-д (2012 оноос НИММ Аудит ХХК нь Кэй Пи Эм Жи Аудит ХХК-тай нэгдсэн) ажиллаж байсан аудитор болон үнэлгээчид нийлж “Гроут финанс Аудит” ХХК-ийг байгуулан ажиллаж байна.

“Гроут финанс аудит” ХХК нь үүсгэн байгуулагдсанаас өнөөг хүртлэх хугацаанд аудитын салбарын хөгжил, түүнийг бэхжүүлэх, мэргэжлийн байгууллагуудыг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулан, үйлчлүүлэгчидтэйгээ мэргэжлийн ес зүйтэй харилцахыг эрхэмлэж, тэдэнд тулгарсан асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэхэд нь туслан ажиллаж байна.

Гроут финанс аудит
Гроут финанс аудит бид










ЭРХЭМ ЗОРИЛГО

Манай компаний эрхэм зорилго нь “Үнэнийг хүргэх замаар харилцагчдынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх” бөгөөд аудит, баталгаажуулалт, татвар, бизнесийн зөвлөгөө өгөх олон улсын жишигт нийцсэн, чанартай үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдварыг хүлээсэн тэргүүлэгч аудитын байгууллага болон ажиллах юм.

ХАМТ ОЛОН

Б.Бямба

Хувьцаа эзэмшигч,Гүйцэтгэх захирал

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй
  • Аудитор
  • Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч
  • Даатгалын байгууллагад болон Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын болон үнэлгээний үйлчилгээ үзүүлэх эрхтэй
  • Монголын мэргэшсэн үнэлгээчин

Сүхбаатар аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны (хуучин нэрээр) Санхүүгийн хэлтсийн Зааварлагч нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж, Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцад Эдийн засагч, Нийслэлийн Октябрь дүүргийн (хуучин нэрээр) Санхүүгийн хэлтэс Татварын улсын байцаагч, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Санхүүгийн хэлтэст Төсвийн мэргэжилтэн, НИММ Аудит ХХК-д туслах аудитораас ахлах аудитор, Кэй Пи Эм Жи Аудит ХХК-д Ахлах менежер тус тус ажиллаж байсан.

2013 оны 8 дугаар сараас тус компанийг үүсгэн байгуулан гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Э.Мөнхтогтох

Хувьцаа Эзэмшигч

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй
  • Аудитор
  • Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч
  • Даатгалын байгууллагад аудит хийх мөн Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын болон үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тус тус эрхтэй
  • Монголын мэргэшсэн үнэлгээчин

Болор трэйвэл ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажлын гараагаа эхлэн  Олон Улсын Тээвэр зуучлалын Уолдтранс ХХК-д Ерөнхий нягтлан бодогч, НИММ Аудит ХХК-д Туслах аудитороос Ахлах аудитор, Кэй Пи Эм Жи Аудит ХХК-д Ахлах менежерээр тус тус ажиллаж байсан.

2013 оны 8 дугаар сараас тус компанийг үүсгэн байгуулсан.

Т.Ариунжаргал

ахлах Аудитор

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй
  • Аудитор
  • Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч
  • Даатгалын байгууллагад болон Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй.

Монконсалт ХХК-ийн Нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжилттэй Монгол төмс хөтөлбөрт Санхүү захиргааны ажилтан, Монголын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт Ёс зүйн хорооны гишүүнээр, Кэй Пи Эм Жи Монгол ХХК-д Татварын нягтлан бодогчоор ажиллаж байсан.

2014 оноос тус компанид Аудитороор ажиллаж байна.

М.Насанбат

Зөвлөх үйлчилгээний менежер, үнэлгээчин

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй
  • Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй
  • Мэргэшсэн үнэлгээчин

СУТАЙ  Хууль эдийн засгийн дээд сургуульд Санхүүгийн тэнхимд багшаар ажлын гараагаа эхэлж, Монгол Шуудан ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтэст Бүртгэлийн мэргэжилтэн, Моннис Интернэшл ХХК-д Дотоод аудитор, Коже Говь ХХК-д Ахлах нягтлан бодогч,  Моннис Урбан Девелопмент ХХК-д Ерөнхий нягтлан бодогч, Эй Тийм ХХК-д Ерөнхий нягтлан бодогч, Би Эн Ойл ХХК-д Ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан.

2019 оны тус компанид Зөвлөх үйлчилгээний менежер, туслах аудитор болон үнэлгээчнээр ажиллаж байна.

Б.Даваасүрэн

Аудитор

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй,
  • Аудитор
  • Даатгалын байгууллагад болон үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудит хийх эрхтэй.

Завхан аймгийн Спорт Хорооны Нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж, Завхан аймгийн Эмийн сангуудыг удирдах конторт Нягтлан бодогч, Завхан аймгийн “Идэрийн-Ундарга” ХЗ хоршоонд Нягтлан бодогч, Завхан аймгийн Б.Элдэв-Очирийн нэрэмжит “Чандмань-Эрдэнэ” Цогцолбор Сургуульд Нягтлан бодогч, Баян зүрх дүүргийн “Хөгжлийн төв”-д Нягтлан бодогч, Хан-Уул дүүргийн дотоод аудитын албанд Аудитор зэрэг ажлуудыг эрхэлж байсан.

2016 оноос тус компанид Аудитороор ажиллаж байна.

Г.Нандинцэцэг

Аудитор

  • Мэргэшсэн нягтлан бодогч
  • Аудитор

Элмеко ХХК-ийн Нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж, Гранд мэншн ХХК-д Нягтлан бодогчоор ажиллаж байсан.

2017 оноос эхлэн тус компанид Туслах аудитор, 2020 оноос аудитороор ажиллаж байна.

Т.Гантуул

Туслах аудитор

Эм Энд Эс Юнайтед ХХК нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлсэн ба буудлагын спортоор хичээллэдэг. Буудлагын спортын Олон Улсын хэмжээний мастер зэрэгтэй.

2016 оноос тус компанид аудиторын туслахаар ажиллаж байна.

Ү.Цэцэгмаа

Туслах аудитор

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй.

Мон Хангай Группт Борлуулалтын менежерээр ажлын гараагаа эхэлж, Туушин ХХК-д Захирлын туслах, нарийн бичгийн дарга, тооцооны нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан.

2019 оноос тус компанид туслах аудитороор ажиллаж байна.

 

Э.Пүрэвсүрэн

Туслах аудитор

Олон улсын нягтлан бодогч мэргэжлээр  (ACCA)  суралцаж байгаа.

2017 оноос суралцахынхаа хажуугаар тус компанид аудиторын туслахаар ажиллаж байна.

Б.Очирсүх

Туслах аудитор

Ажигана ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 онд тус компанид аудиторын туслахаар ажиллаж байна.

Э.Нямдорж

Туслах аудитор

Мандах бүртгэл Их сургуулийг Нягтлан бодогч мэргэжилээр төгссөн. 2020 оноос эхлэн тус компанид туслах аудитораар ажиллаж байна