Итгэл олгогч – итгэл үзүүлэгч нь итгэгдсэн этгээдэд бүрэн итгэх эрхийг өөртөө нээхэд, итгэгдсэн этгээдэд эрх мэдлийн хамт үүрэг тохооно. Ингэхэд итгэгдсэн этгээдэд үнэнчээр ажиллах үүрэг нэгэн зэрэг үүснэ.

Итгэгдсэн этгээд нь итгэл өгөгчийн өмнө хариуцлага хүлээх, түүнд нөлөөлөхүйц ямар ч үйл ажиллагааг үнэнч-анхааралтай гүйцэтгэх нь “Итгэгдсэн бол итгэлийг даах үүрэг” мөн.

 “ЭНРОН КОМПАНИ 2001.12.02 дампуурлаа зарласан. ӨР: 31,8 тэрбум USD, Хувьцаа эзэмшигчдийн алдагдал: 11,0 тэрбум USD, Гүйцэтгэх захирал Жеффри Скиллинг өөрийн багийн хамтаар санхүүгийн ХУДЛАА тайлан гаргаж, АЛДАГДАЛ-ӨР-БҮТЭЛГҮЙ ТӨСЛӨӨ НУУСАН. хууль бус НББ-САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫГ ТУЗ-д “зөв мэтээр” мэдээлэхийн тулд АУДИТЫН “АРТУР АНДЕРСЕН” КОМПАНИД НӨЛӨӨЛСӨН” гэсэн энэхүү 20-д жилийн өмнө болсон явдал ч гашуун сургамжийг бизнес эрхлэгчид болон аудиторуудад ч өгсөн.

Би 2001 оноос аудитын байгууллагад ажиллаж эхэлсэн. Аудитыг дөнгөж ойлгож мэдэх түвшингээс эхлэн дээрх мэдээлэл бидэнд үргэлж айдас, сэрэмжлүүлгийг  сануулж байлаа.

Гэхдээ гагцхүү үнэн байхад энэхүү айдасаа давж чадахыг миний өмнө нь ажиллаж байсан туршлагатай аудитын байгууллагууд надад ойлгуулсан юм.

Санхүүгийн тайланг гаргагчид санхүүгийн тайланг СТОУС-ын дагуу үнэн зөв илэрхийлэх үүрэгтэй ч ихэвчлэн СТОУС-г бүрэн ойлгож мэдээгүйгээс зарим алдаануудыг санамсаргүй байдлаар гаргах тохиолдол байдаг. Зарим тохиолдолд тэдгээр алдааг мэдсэн ч өөр ашиг сонирхлын үүднээс зориуд гаргадаг ч бий. Ийм л учраас уг санхүүгийн тайланг хэрэглэгчид уг санхүүгийн тайлангийн аудитыг авч үздэг.

Санхүүгийн тайланг хэрэглэгчид оновчтой шийдвэр гаргахад бидний гүйцэтгэсэн аудит, гаргасан дүгнэлт тохирсон, үнэн байх ёстой. Аудитын тайлан нь  АОУС-н дагуу үнэн зөв хангалттай нотолгоонд үндэслэгдэнэ. Энэхүү үнэн зөв мэдээллийн хэрэглэгчдэд хүргэхийн тулд аудитор тодорхой горимуудыг хэрэгжүүлсэнээр үнэн зөв бодитой нотолгоог олж ба уг нотолгоог санхүүгийн тайланд үнэн зөв илэрхийлсэн эсэхэд дүгнэлт гаргана. Гаргасан дүгнэлтийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.

Тиймээс хэрэглэгчид аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланд итгэдэг.